
Захирлуудад зориулсан манлайллын сургалт
Сургалтын ач холбогдол:
Орчин үеийн компанийн захирал, удирдагч хүний зайлшгүй эзэмших ёстой мэдлэг, ур чадваруудад суралцахын зэрэгцээ байгууллага дээрээ шууд хэрэгжүүлж болох менежментийн арга хэрэгслүүдийг эзэмшинэ.Мөн байгууллага, хамт олон, багийг хэрхэн үр дүнтэй удирдахад суралцахын зэрэгцээ ажлын бүтээмж, гүйцэтгэл, үр дүнг сайжруулахад хэрэглэдэг практик, арга техникүүдийг эзэмшинэ.Компанийн захирал та хувь хүний манлайллын ур чадварын өнөөгийн түвшингээ тодорхойлж, манлайлах ур чадвараа тасралтгүй ахиулах арга хэрэгслүүдэд суралцана.