Зөвлөх үйлчилгээний баг
Манай зөвлөх багш нарын товч танилцуулга.

Ц. Оюунжаргал
MBA, ME, CMCe, Докторант, Менежментийн Зөвлөх/Удирдлагын коүч, Глобаль Стратегийн Удирдлагын Институт
- Ц. Оюунжаргал нь Банк санхүү болон бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт 1995 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад энэ чиглэлд хэрэгжсэн олон улсын түвшний томоохон төсөл хөтөлбөрүүдэд Үндэсний Зөвлөх, Орлогч захирлаар ажиллан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан гүйцэтгэж байсан. Сүүлийн жилүүдэд буюу 2014 он хүртэл Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Монгол хөтөлбөрийг удирдан нийтдээ 300 орчим аж ахуйн нэгжүүдэд төрөл бүрийн чиглэлээр бизнесийн зөвлөх үйлчилгээний богино хугацаат төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
- Компанийн засаглал, Стратеги төлөвлөлт, Бизнес төлөвлөлт ба Бизнес модель, Манлайлал, Компанийн оношилгоо, Байгууллагын бүтэц, Бүтцийн өөрчлөлт, Хүний нөөцийн удирдлага, Төслийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгч мөн чиглэлүүдээр сургалт явуулж байна. 2014 оноос эхлэн бизнесийн богино хугацааны чадавхжуулах сургалтуудыг тасралтгүй явуулж байгаа бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 1000 орчим удирдах ажилтнуудыг сургаад байна.
- Зөвлөх үйлчилгээний зах зээлд 2016 оноос эхлэн цоо шинээр Leadership Coaching буюу Удирдлагын дасгалжуулалтын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар арваад компанийн захирлууд энэхүү коүчингийн хөтөлбөрт хамрагдан менежментийн болон манлайлах ур чадвараа шинэ түвшинд гаргасаар байна.

Б.Лхамцэдэн
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн хөтөлбөрийн ахлах багш, доктор
Б.Лхамцэдэн нь аялал жуулчлал зочид буудлын бизнесийн салбарт 1999 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд үндсэний төсөл хөтөлбөрүүдэд үндсэний зөвлөх сургагч багшаар ажиллан салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний удирдах ажилтан, ажилчдыг чадавхжуулах сураглтуудыг явуулж байв. Тухайлбал Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Бизнесийн зөвлөх үйлчилгээ Монгол хөтөлбөрийн хүрээнд “Дорнын Гандирс” ХХК-ний “Дорноговь “зочид буудалд төсөл, “НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага “Монгол улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэшсэн сургагч багш”, БОНХАЖЯ, KOICA Олон Улсын байгууллага “ASEM дээд хэмжээний хурлыг зохион байгуулах чадавхийг сайжруулах” чиглэлээр тус тус 400 гаруй үйлчилгээний менежер ажилтнуудад, зоогийн газрын үйлчилгээний чиглэлээр 100 гаруй менежер ажилтнуудад, аялал жуулчлалын байгууллагын 50 гаруй туроператор менежерүүдэд сургагч багшаар ажилласан.
Б.Лхамцэдэн нь Үйлчилгээний менежмент, Харилцагчийн үйлчилгээний менежмент, Үйлчилгээний чанарын үнэлгээ, Хэрэглэгчийн сэтгэл ханамж, Зочид буудлын менежмент, Аялал жуулчлал зочид буудлын хүний нөөцийн удирдлага чиглэлээр сургалт явуулж байна.2012 оноос МУИС, Бизнесийн Сургуульд менежмент хөтөлбөрт багшаар ажиллаж, 2017 онд “Монгол улсын зочид буудлын үйлчилгээний чанарыг үнэлэх нь” сэдвээр Бизнес Удирлагын докторын зэрэг горилсон. Бизнесийн удирдлагаар бакалаврын болон магистрын ажлыг амжилттай удирдаж, 3 гарын авлага, 20 орчим гадаад дотоодын ЭШ-ний илтгэл, өгүүлэл, нийтлэл бичсэн.

А.Отгонбаяр
Компьютерийн ухааны магистр, Технологи хариуцсан дэд захирал, ICT групп
А. Отгонбаяр нь 1994 оноос хойш Мэдээлэл технологийн салбарт ажилласан бөгөөд Монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах ажилтан, захирал зэрэг удирдах албан тушаалуудад ажилласан туршлагатай. Тухайлбал, Мобиком корпорацийн Бизнесийн хөгжлийн хэлтэст Ахлах хөгжүүлэгч, Японы Keyware solutions LLC-д хөгжүүлэгч, систем инженер, Монос группийн мэдээллийн технологи эрхэлсэн захирал, Гэрэгэ системс ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирал, ICT групп технологи хариуцсан дэд захиралаар ажиллаж байгууллагуудын мэдээлэл технологийн цөөнгүй төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн 1994 оноос хойш МУИС-ийн Математикийн факультетэд багш, УБИС-ийн КМТС-ийн захирал, МУИС-ийн Мэдээллийн системийн тэнхимд ахлах багшаар ажиллаж байсан.УБИС, USI ХХК, Астерикс техноложис ХХК зэрэг мэдээлэл технологийн чиглэлийн дээд сургууль болон компаниудыг үүсгэн байгуулалцсан бөгөөд Астерикс техноложис компанийн ерөнхий захиралаар ажиллахын сацуу ICT групп технологи хариуцсан дэд захиралаар ажиллаж байна.А. Отгонбаяр нь Орчин үеийн бизнес модель, Agile төслийн менежмент, Agile манлайллын чиглэлээр сургалт явуулж байна.

З.Оюунцацрал
СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Бизнесийн удирдлагын доктор /PhD /
З.Оюунцацрал нь 1996 оноос хойш СЭЗИС-д багшаар тасралтгүй 24 жил ажиллаж байгаа бөгөөд Монголын банк санхүүгийн академи, Компанийн засаглалын хөгжлийн төвд 2012 оноос хойш сургагч багшаар ажиллаж байна. Мөн Монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөх үйлчилгээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, Монголын банкуудын холбоо, Хас банк, Туушин зочид буудал, Говь ХК-д эрсдэлийн удирдлага, шийдвэр гаргалтын чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээний төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Азийн хөгжлийн банк, Германы техникийн хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан төсөлд үндэсний зөвлөх, Германы хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага, Недерландын ЭСЯ-ны хамтарсан төсөлд ерөнхий зөвлөхөөр ажилласан туршлагатай.З.Оюунцацрал нь Арилжааны банкны удирдлага, Эрсдэлийн удирдлага, Компанийн засаглалын онол аргазүйн чиглэлээр сургалт явуулж байна.

О.Бурмаа
Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Бизнес менежментийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, Бизнесийн удирдлагын ухааны доктор
О.Бурмаа нь 2006 оноос хойш боловсролын салбарт ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос хойш ОУУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажллаж байна. Энэ хугацаанд Монголын бизнесийн байгууллагуудийн Маркетинг, борлуулалтын судалгаа, Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа явуулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн олон улсын хамтарсан төслийн багт зах зээлийн болон санхүүгийн боловсрол олгох чиглэлээр Сургагч багшаар ажилласан туршлагатай.О.Бурмаа нь Олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий судалгааны сэтгүүлүүдэд хэрэглэгчийн зан төлөв, ялгаатай бүлгийн хэрэглэгчдийн харьцуулсан судалгаа, тэдгээрийн хэрэглээний онцлог, хэв маягийн тухай судалгааны ажлуудаа хэвлүүлсэн. Мөн "Монгол хэрэглэгчийн зан төлөвийн онцлог", "Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хэрэглээний ялгаатай бүлгүүдийн онцлог шинж", "Хэрэглэгчдийн хэрэглээний ялгаатай бүлгүүдийн онцлог шинж" зэрэг номуудыг эрхлэн гаргасан байна.

Г.Ган-Өлзий
М-Си-Эс Проперти ХХК-ийн ТУА-ны дарга, М-Си-Эс Академийн ТУ-ын сургагч багш, PMP
Г.Ган-Өлзий нь 2005 оноос хойш барилгын салбарт, барилга угсралт бүтээн байгуулалтын төслүүдэд тасралтгүй ажилласан.
2011 оноос хойш өнөөг хүртэл М-Си-Эс Проперти ХХК –д төслийн удирдлагын албыг удирдан ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Олон улсын төслийн удирдлагын PMBOK болон ISO 21500 стандартуудыг судалж, дотооддоо нэвтрүүлэх ажлыг амжилттэй хэрэгжүүлж байна. Мөн тэрээр 2013 онд Монгол улсын засгийн газрын санаачлагаар ISO 21500 стандартыг монголд нэвтрүүлэх ажлын багт тус стандартын орчуулгыг хянан тохиолдуулах, улмаар стандартыг танилцуулах сургалтын сургагч багшаар тус тус ажиллаж байсан.

З.Алтанчимэг
Бизнесийн удирдлагын Доктор/Phd/, Менежментийн Зөвлөх
З.Алтанчимэг нь 2008 оноос эхлэн боловсролын салбарт тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт зөвлөх, сургагч багшаар ажиллаж байсан.З.Алтанчимэг нь Хүний нөөцийн удирдлага, Байгууллагын соёл, Багийн менежментийн чиглэлээр зөвлөгөө, сургалт, коүчинг явуулж байна.

Б.Энхтүвшин
MBA, Мэргэшсэн үнэлгээчин, Санхүүгийн эксперт/Сургагч багш
Б. Энхтүвшин нь Банкны Зээлийн эдийн засагчаас Хөрөнгийн удирдлагын газрын Захирал хүртэл салбартаа дэвшин ажиллаж байсан. Банкинд ажиллаж байхдаа Оросын холбооны улсын Вексель худалдан авах, Банкны програм нэвтрүүлэх, KPI үнэлгээ нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байсан.Одоо GSMI иститутэд Санхүүгийн төлөвлөлтийн чиглэлийн хичээлүүд зааж байна.

Ц.Билгүүн
Мэргэшсэн менежментийн зөвлөх, Зах зээл болон Социологийн судлаач, Маркетингийн зөвлөх
2011 оноос эхлэн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Төгөл Групп,Металл Индустриал ХХК, Гоо үзэсгэлэн ХХК, Гандирс Групп ,Аварга Тосон Групп, Анандын зам ХХК, Сектех Сервис ХХК болон Наскоон зэрэг Групп компаниудын бизнесийн төлөвлөгөө болон маркетингийн стратеги боловсруулалтын төслийн багийн удирдагчаар ажиллаж байсан