GSMI
Буцах
2021 оны 4-р сарын 20

Дунд шатны менежерүүдийг чадавхжуулах Маргаашийн удирдагч сургалт

Сургалтын ач холбогдол: Байгууллагын дунд шатны менежерүүд нь захирал болон дээд удирдлагын гаргасан шийдвэрийг анхан шатанд хэрэгжүүлэхэд шууд оролцдог түлхүүр ажиллагсад юм гэдэгтэй та санал нийлэх буй заа. Дунд шатны менежерүүд өндөр гүйцэтгэлтэй ажиллахад тэдэнд юуны өмнө төлөвлөлт хийх чадвар, харилцааны ур чадвар, бусдад нөлөөлөх чадвар, аливаад хурдан суралцаж  мэдлэгээ хуваалцах чадвар, хэлцэл хийх зэрэг олон чадварууд шаардлагатай болдог. Сургалтад хамрагдагсад нь менежмент, манлайлал, төлөвлөлт, харилцааны чиглэлийн мэдлэгт суралцахын зэрэгцээ практик ур чадварыг эзэмших боломжтой. Энэхүү сургалтад байгууллагынхаа дунд шатны менежерүүдээ багаар нь хамруулвал үр өгөөж нь бүр илүү болохыг тэмдэглэх нь зүйтэй.