
SME МЕНТОРИНГ ХӨТӨЛБӨР
GSMi институт нь Жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг чадавхижуулах зорилгоор SME менторинг хөтөлбөрийг эхлээд хоёр дахь жилээ үзэж байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь бизнес эрхлэгчдийн стратегич сэтгэлгээ, манлайлал, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх замаар тэдний удирддаг бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулах юм. Тухайн хөтөлбөр онлайнаар орсон учир орон нутгийн бизнес эрхлэгчид хамрагдсанаараа илүү онцлог. Цар тахалтай энэ үед компаниудын бизнесийн өрсөлдөх чадварын хувьд урт, богино, дунд хугацааны стратеги нь эрс өөрчлөгдөж байна.
Бид энэ хөтөлбөрөөрөө бизнесийн өрсөлдөх чадварын асуудлыг илүү чухалчлан авч үзлээ. Ингэснээр компанийн борлуулалтын орлогыг өмнөх жилүүдтэй харьцуулахад бууруулахгүй, бүр илүү өсгөх зорилготойгоор манай байгууллага ажиллаж байна. Энэхүү сургалтад хамрагдсан компанийн удирдлагууд менежментээ илүү сайжруулж, компанийн дунд хугацааны зорилго, зорилтыг төлөвлөгөөтэй нь хамт боловсруулсан. Тухайлбал, компанийн удирдлага маань илүү бизнес сэтгэлгээтэй болж, илүү өрсөлдөх чадвар нь сайжирсан үзүүлэлттэй байна.
Утас: 11-313363, 88023658