
ДУНД ШАТНЫ МЕНЕЖЕРҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ
Энэ удаагийн зочноор GSMi институтийн Гүйцэтгэх захирал Ц. Оюунжаргал уригдан оролцлоо.
Танд энэ өдрийн мэнд хүргэе.
98.9 бизнес радио сонсогчиддоо энэ өдрийн мэнд хүргэе.
За баярлалаа. Өнөөдөр бидний ярилцах гэж байгаа сэдэв бол Дунд шатны менежерүүдийг чадавхжуулах нь гэсэн сэдвийн хүрээнд ярилцах гэж байна. Дунд шатны менежер гэж хэнийг хэлэх вэ? гэдгээс яриагаа эхлэе.
Сайхан асуулт байна. Өмнөх ярилцлагууд дээр бид ихэвчлэн байгууллагын менежмент, стратеги, бизнес модель гэсэн дээд шатны удирдлагуудад хамааралтай сэдвүүдийг ярьж байсан бол удирдлагын залгамж халааны бодлогыг хэрэгжүүлэх, байгууллагын үндсэн чиг үүргүүдийг мэргэжлийн түвшинд удирдахад Дунд шатны менежерийг чадавхжуулах асуудал хурцаар тавигддаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулахын тулд манай институтээс Дунд шатны менежерийг чадавхжуулах сургалтыг явуулж эхлээд байна. Сургалтын гол зорилго нь Маргаашийн удирдагчдыг бэлдэх, компанийг цаашид авч явах залгамж халааг нь бэлдэх, өнөөдрөөс эхлээд маргаашдаа бэлдэж байх шаардлагатай байгаа юм. Тэгэхээр Дунд шатны менежерүүд гэж хэн бэ? гэж ярихын өмнө ер нь удирдлагын шатлалын талаар ярих нь зүйтэй гэж үзэж байна. Байгууллагын удирдах ажилтнуудыг үндсэндээ 3 шатлалд хувааж байгаа юм. Анхан шатны удирдлага, дунд шатны удирдлага, дээд шатны удирдлага. Анхан шатны удирдлага гэхээр удирдлагын бус ажилчдыг удирдаж ажилладаг менежерийг хэлнэ. Жишээ нь оёдлын цехэд оёдолчдыг удирдаж ажилладаг мастер бол анхан шатны менежер юм. Дунд шатны менежер гэхээр дээд шатны менежерүүдийн гаргасан бодлого, стратегийг анхан шатны менежерүүдэд дамжуулан удирдлагаар хангадаг ба анхан болон дээд шатны менежерүүдийн дунд гүүр болж ажилладаг менежерүүдийг хэлж байгаа юм. Жишээлбэл: санхүүгийн менежер, маркетингийн менежер, хүний нөөцийн менежер зэрэг өөр өөрийн чиг үүргээ хариуцсан менежерүүд юм. Өөрийнх нь чиг үүрэг, мэргэжлийн мэдлэг чадвар хэрэгтэй, үүн дээр нэмэгдээд менежментийн ур чадвар хэрэгтэй. Дунд болон дундаас дээш хэмжээний компаниудын хувьд дунд шатны менежерүүд өөрөө мөн багтай байдаг. Байгууллагын санхүү гэхэд ганц нягтлантай байгууллага бол илүү жижиг талдаа ордог бол дунд болон дундаас дээш хэмжээний байгууллагын хувьд санхүү нь санхүүгийн хэлтэс байдаг ба санхүүгийн менежерээс гадна хэд хэдэн нягтлан бодогчид байдаг.
Мэргэжлийн өндөр ур чадвартай байх.Менежментийн ур чадвар ба багаа удирдах, хүнийг удирдан чиглүүлэх, менежер хүнд байх 4 үндсэн чиг үүрэг, 3 үндсэн үүрэг рольтой байх ба үүнийгээ хэрэгжүүдэг байх хэрэгтэй.
Өнөөгийн практикаас харахад ихэнх компанийн захирлууд дунд шатны менежерийн албан тушаалд өмнө нь хүн удирдаж байгаагүй удирдлагын бус ажилтныг дэвшүүлэн томилдог. Жишээ нь сайн борлуулагчийг борлуулалтын албаны дарга болгодог ба өмнө нь ямар нэгэн бэлтгэл, сургалтанд хамруулалгүйгээр шууд тушаал гаргаад л томилчихно.
Тухайн хүн сайн борлуулалт хийдэг, борлуулалтын арга техинкүүдийн туршлагатай болж байгууллагадаа сайн хувь нэмрээ оруулсан. Үүнийг захирал нь хараад урамшуулан Борлуулалтын албаны дарга болгож дунд шатны менежер болгон дэвшүүлсэн гэж үзье. Өмнө хийж байсан борлуулагчийн ажлаасаа тэс өөр ажлуудыг хийж эхлэнэ. Борлуулалтын албаны ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, хүмүүсээ урамшуулах гэх мэт ажлыг хийх ба өмнө нь зөвхөн өөрийгөө хариуцаад явж байсан бол одоо 5 юмуу 10 хүнийг хариуцаад, тэр хүмүүсийг удирдах хэрэгтэй болно. Төлөвлөгөө гаргаад гүйцэтгэлийг нь хянах хэрэгтэй болно. Ийм ажил хийдэг хүмүүсийг дунд шатны менежер гэж хэлнэ.
Та өмнө нь компанийн CEO болон дээд удирдлагууд хичнээн ур чадвартай сайн байлаа гээд дунд шатны менежерүүдийн ур чадвар хангалтгүй бол компанийн ажилд ахиц, үр дүн гарахгүй. Тэгвэл дунд шатны менежерүүдийг хэрхэн яаж чадавхжуулах вэ?
Ер нь удирдагчдыг хөгжүүлэх явдал бол тасралтгүй процесс юм. Удирдлагын хөгжлийн хөтөлбөр компани бүрд хэрэгжээд явах ёстой. Тэр хөтөлбөрийнхөө дагуу анхан шатны менежерүүд, дунд шатны менежерүүд, топ, дээд шатны удирдлагаа тасралтгүйгээр хөгжүүлэх ёстой. Ихэнх компаниудын хувьд байгууллагын сургалтын хөтөлбөр, удирдлагын хөгжлийн хөтөлбөр байна уу гэхээр зууны 90 хувьд нь байхгүй байна. Менежментийг хөгжүүлэх ажлаа бодлоготойгоор, системтэйгээр явуулахгүйёбайна гэсэн үг. Энэ асуудал их хурцаар тавигддаг учраас нэг төрлийн шийдэл болгох зорилгоор манай институтээс "Маргаашийн удирдагч" нэртэй Дунд шатны менежерүүдийг чадавхжуулах сургалтыг санал болгож байгаа юм.
Хамгийн эхлээд сургалтанд хамрагдах хэрэгтэй. Тухайн хүнийг дэвшүүлж болно. гэхдээ дэвшүүлэхээсээ өмнө тухайн хүн дэвшиж байгаа ажлын байрныхаа шаардлагыг хэр зэрэг хангаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээд тухайн хүнийг тодорхой хэмжээгээр сургаж хөрөнгө оруулалтаа хийсний дараа албан тушаалд нь тавих нь зөв шийдэл юм. Дээд удирдлагын зүгээс өндөр итгэл найдвар хүлээлгээд, шинэ албан тушаалд томилдог. Гэтэл нөгөө хүн маань өмнө нь гаргаж байсан бүтээмж, үр дүнтэй харьцуулахад бүр дордох ч нөхцөл байдал үүсэх нь бий. Гол шалтгаан нь шинэ ажлын байрандаа бэлтгэгдээгүй очсон.
Зөвлөхийн хувьд энэ асуудлаа манай захирлууд илүү бодлоготойгоор явуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг үйлчлүүлэгч компаниуддаа зөвлөдөг. Дахин хэлэхэд албан тушаалд дэвшүүлэхээээ өмнө шинэ ажлын байрныхаа шаардлагыг томилж байгаа хүн маань хэр хангаж байгаа вэ гэдгийг сайтар бодож үнэлгээ өгөх нь чухал. Менежер байгаагүй хүнийг дунд шатны менежерээр шууд томилоход тухайн хүн менежментийн ур чадвар, хүнтэй ажиллах, хүнийг удирдах, чиглүүлэх, төлөвлөх, хянах ажлуудаа сайн хийх эсэхийг 1-рт тухайн ажилтантай сайтар ярилцах, тухайн хүний ур чадварт үнэлгээ өгөх, 2-рт хөгжих, суралцах боломжоор хангах нь аль аль талдаа шударга бөгөөд үр дүнтэй шийдэл юм.
Одоо компаниудын хувьд харахад дунд шатны менежерүүдийн ур чадвар хэр байна гэж та харж байна вэ? Компаниудын хувьд дунд шатны менежерүүдээ сургах тал дээр ямар ямар шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна вэ?
Сайн менежменттэй компаниудын хувьд системтэй, шатлалтай явдаг байх. Миний ажиллаж байгаа компаниуд дээр тэр болгон байгаагүй.
Тийм учраас энэ орон зайг нөхөх хэрэгтэй юм байна, энэ орон зайд хүмүүстээ болон бизнесүүддээ туслах хэрэгтэй гэдэг үүднээс энэ арга хэмжээнүүдийг аваад байгаа юм. Манай GSMi институтээс дунд шатны менежерүүдийг чадавхжуулах сургатаа сар хүрэхгүй хугацааны өмнө явуулсан. Төгсөгчид маань маш өндөр сэтгэл ханамжтай төгссөн. Өнөөдөр бид ямар ажил хийх ёстой вэ?, дунд шатны менежерийн хүрээнд ямар ур чадвар, мэдлэгтэй ямар ажлуудыг хийх хэрэгтэй вэ? гэдгийг маш сайн ойлгож авсан. Цаашдаа энэ менежерийн албан тушаалдаа тэнцэж ажиллах, илүү амжилттай ажиллахын тулд юунд суралцах ёстой вэ?, ямар ур чадвараа сайжруулах хэрэгтэй вэ? гэдгийг ойлгож авлаа. үүнээс цааш илүү төлөвлөгөөтэй, хувийн шат хөгжлийн төлөвлөгөө гаргаад цаашид системтэйгээр сайжрах ёстой пм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. 20-иод компаниудын 20-иод дунд шатны менежерүүдийг сургасан. Төгсөгч болгон нь маш сэтгэл хангалуун төгссөн.
Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна. Дунд шатны менежер чадамжаа нэмэгдүүлснээр компанид гарах үр дагаврын талаар товч дурьдахгүй юу.
Компанийн гүйцэтгэл, орлого ашиг нь компанид ажиллаж байгаа хүн бүрийн гүйцэтгэлийн нийлбэр дүн байдаг. Хүний нөөцийн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх консалтингийн ажил хийхдээ бид ийм зөвлөгөөг үйлчлүүлэгчиддээ өгдөг. Тэгэхээр дунд шатны менежерүүд маань зөвхөн өөрийгөө биш баг хариуцах, багаа илүү сайн удирдах, өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгтээ илүү амжилттай байна гэсэн үг. Маш олон компанийн Гүйцэтгэх захирлуудтай ажиллаж байхад тэд манай хүмүүсийн ур чадвар хангалтгүй байна гэдэг. Томоохон төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг гэвч хүмүүсийн маань ур чадвар хүрэхгүй байна гэж хэлдэг.
Энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга зам бий. Хамгийн зардал багатай бөгөөд эрүүл арга бол байгууллага дотроо удирдагчдыг төрүүлэх явдал юм. Дунд шатны менежерүүд маань илүү чадавхжаад ирвэл тэд илүү санаачлага гаргадаг болно, тухайн компанийнхаа Ерөнхий болон Гүйцэтгэх захиралтай адил түвшинд стратегийн хөгжлийн чиг хандлагаа хардаг болно. Нэг түвшинд хараад сэтгээд ирэхээр компанийн үр дүн, гүйцэтгэлд тэр хэмжээний илүү хувь нэмэр оруулна гэсэн үг.
Энэ нь маш чухал бөгөөд үүнийгээ бодлоготойгоор хэрэгжүүлж явах нь чухал. Энэ тал дээр бүх компанийн захирлууд надтай санал нийлэх байх гэж бодож байна. Тэгэхээр энэ нь бол шууд хамааралтай гэж хэлж болно.
Өнөөдөр ярилцсан таньд баярлалаа.
Сонсогчиддоо мөн амжилт хүсье.
Бизнес радио 98,9-ийн оюуны өртөө нэвтрүүлэг.