
GSMi -ийн УДИРДЛАГЫН КОҮЧИНГ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН БАЙГУУЛЛАГЫН СЭТГЭГДЭЛ
Э. Ганчимэг Ази фарма ХХК-ийн Жижиглэн худалдааны зөвлөх, Дижитал шилжилтийн төслийн удирдагч
- Манай ментор коүчинг хөтөлбөр нь бусад хөтөлбөрөөс юугаараа онцлог, давуу вэ?
2020 он миний хувьд олон сорилттой их өсөлтийн жил байсан. Эдгээр сорилтуудыг амжилттай даван туулж, эрсдлийг өсөлт болгоход үндсэн чиг заагч болж чадсан сургалт бол “Удирдлагын дасгалжуулагч - Leadership Coaching” хөтөлбөр юм.
Эх орондоо төрөлх хэл дээрээ олон улсын хэмжээнд дүйцэхүйц хөтөлбөр, сургалтыг хүлээн авна гэдэг маш том аз бас боломж юм. Энэ аз, боломжийг би энэ жил эдэлж өөртөө шинэ ертөнцийг нээж, өөрийгөө хөгжүүлэх, урам зоригтойгоор урагшлах хязгааргүй аялалдаа гарч чадсандаа маш их баяртай байна.
Коүч хөтөлбөр нь мэргэжлийн салбарын цэгцэрсэн мэдлэгээр хангаад зогсохгүй миний олж цуглуулсан, эзэмшсэн мэдлэг, туршлага ур чадварыг эрэмбэлж, цэгцэлж, тус бүрт үнэлж чадсан нь хувь хүн талаасаа хүртсэн хамгийн том тус байсан.
- Манай ментор коүчинг хөтөлбөрт хамрагдсанаар тухайн баг, хувь хүнд ямар өөрчлөлт гарж байна вэ?
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг жижиг алдаануудаас урьдчилан сэргийлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явцад үүсч буй гацалтыг хурдан гэтлэх, удирдлага болон менежерүүдийн ойлголцлын зөрүүнээс үүдэлтэй ажлын удаашралыг хурдлуулах, хувь хүн өөрийн ур чадвар, мэдлэг боловсролыг бүрэн дүүрэн ашиглах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг сайжруулснаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын хурдыг огцом өсгөх, ажлын байрны уур амьсгалыг сайжруулах, итгэлцлийн галыг дахин өрдөх гээд тоочвол маш олон бодит үр дүнтэй, өөрчлөлтүүд ихээр гарсан.
Хөтөлбөрийн үр дүнд би өөрт нуугдсан ур чадвартаа итгэж, эргэлзэхээ больсон, улам илүү сайжруулах ёстойгоо ойлгож, хичээх болсон. Аливаа асуудалд хандахдаа айдастай нуугдмал асуудлууддаа нээлттэй, бодитой хариулт өгч илүү сайн өөрийгөө нээсэн нь өөрийгөө үнэлж урам зориг авч эхэлсэн нь бусадтай хуваалцаж, хамтран хөгжих боломжийг эрэлхийлж, цаг ямагт эерэг зөв хандлагатай байхыг эрмэлзэж, зөвхөн тухайн байгууллагын түвшинд сайн удирдагч менежер байхаас гадна салбартаа тэргүүлэн манлайлж ажиллахад бэлтгэгдсэн гэдгээ ойлгосон. Эдгээрээс хамгийн чухал дүгнэлт өөрийнхөө бүтээмж, шинэ амжилтуудад тэмүүлэх итгэл үнэмшлээ олж, хийж буй ажилдаа сэтгэл хангалуун өөдрөг хүсэл тэмүүллээр урагшлах алхам. Мэдээж үүнийг көүчингийн үеэр заавал унших номын жагсаалтыг дагаж танин мэдэх таашаалдаа хөтлөгдөн нийтдээ 38 ном өөртөө зориулж худалдаж аваад уншсан явдал юм.
- Ментор коүчинг хөтөлбөрөөр сурж мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд танай байгуулгад ямар өөрчлөлт гарч, \гарсан\ байсан бэ?
Би энэхүү сургалтанд ганцаараа хамрагдаж ганцаараа өгөөж хүртээгүй гэж боддог. Манай багийн хувьд надаар дамжуулан цэгцэрсэн мэдээллийг олж авч, сургалтаар олгогдсон загвар, зөвлөмжүүдийг шууд хэрэгжүүлж явж байсан тул багийн гишүүн бүрт сургалтын мэдлэг, өгөөж шууд хүрсэн гэж ойлгож болно. Манай төслийн баг, компани болон өргөжихөд хэрэгжүүлж буй төслүүдэд гацалт, зогсолт үүсэх бүрд сургалтаар үүссэн нөхцөл байдалд захиалсан мэт зөвлөмж, хэрэгжүүлэх аргачлалууд заагдаж байсныг онцолж хэлэх нь зүйтэй.
Шинэ мэдээ, шинэ арга барил, дахин шинэчлэл олон аргачлалт хувилбарууд хурдтай шийдэл гээд амжилттайгаар сурсан мэдсэнээ багийнхандаа цаг алдахгүй хуваалцсан учраас бид энэ богино хугацаанд удтал дуусгаж амжаагүй төслүүд, яаралтай орж ирэх төслийн захиалгаа богино хугацаанд гарган танилцуулж зах зээл дээр 2 сарын дотор амжилттай нээж байсан. Жишээлвэл: Хүрэлцэхгүй үйлчилгээ Digital pharmacy Монголын анхны дижитал эмийн сан, Apteka.mn онлайн эмийн сангийн платформ бүтээх төслүүд байлаа. Олж авсан туршлага мэдлэгээ улам илүү тэлэн ямар олон зүйлс сурч, маш их боломжуудыг нээж болохыг огт төсөөлөөгүйгээрээ амжилт гаргасан. Миний ажил амьдралын хамгийн үр өгөөжтэй сургалт байсан. Мэдээж хэрэг көүч хөтөлбөрийн менторууд болон бидэнд суралцах орчноор хангасан “Ази Фарма” ХХК-даа, хамтдаа суралцсан ментий нартаа талархаж байна.
Көүчингийн хөтөлбөрөөс ментортой болсноор тэдний алдаанаас бас амжилтаас суралцах том боломж гардгийг сайн ойлгож тус хугацаанд хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрсэн. Өөрөөр хэлбэл тэдний туршлагаас суралцан өөрийн замаа “товчлох” боломж нь хамгийн чухал. Амжилтанд хүрсэн маш олон хүн өөрийн гэсэн ментор буюу чиглүүлэгчтэй байдаг нь көүчингийн хөтөлбөрийн гол зорилгыг ойлгуулж байсан.
Манай багийн гишүүд өөрт ногдож буй цагийг түлхүү өөрийнхөө мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхэд үнэ цэнэтэй зүйлсэд зарцуулдаг болсон.
Удирдлагуудын хувьд өмнө нь маш их ажлын ардаас өндийх боломжгүй ажил дээрээ байнга оройтож суудаг буруу менежментээр ажилтнуудаа удирдаж байснаа ойлгож ажилтнуудынхаа ажил, амралтын цагийг зөв хуваарилах хэрэгтэйг көүчингийн хөтөлбөрийн нөлөөгөөр ойлгож, цайны цагаар хөгжилтэй яриа өрнүүлэх, дуртай зүйлсдээ цаг зарцуулах, ном унших тэдгээр олж авсан мэдлэгээ хоорондоо хуваалцан ойлгох зэрэг үр бүтээлтэй өнгөрүүлэх цагийн менежментийг хэрэгжүүлж эхэлсэн нь хүн бүрд анзаарагдахуйц, үр өгөөжтэй нөхцлийг бүрдүүлж чадсан нь хамгийн чухал үр дүн.
Эцэст нь “Шаргуу хөдөлмөрлөхөөс илүү Ухаалаг хөдөлмөрлө” гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулж “Удирдлагын дасгалжуулагч - Leadership Coaching” хөтөлбөртөө чин сэтгэлээсээ маш их баярлалаа.