
УДИРДЛАГЫН КОҮЧИНГИЙН ТУСЛАМЖТАЙГААР ШИНЭ ЗУУНЫ ЗАХИРЛУУД БИЙ БОЛЖ БАЙНА.
GSMi Институтийн Стратегийн зөвлөх, Удирдлагын коүч Ц. Оюунжаргалтай ярилцлаа.
Танайх коүчингийн үйлчилгээг нэвтрүүлээд хэр удаж байна вэ? Коүчинг гэдгийг утгачилбал ямар үйлчилгээ юм бэ? Монголын олон бизнес эрхлэгчид энэ нэрийг төдийлөн сайн мэдэхгүй байх. Бас та яагаад үүнийг Монголд хөгжүүлье, энэ үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлье гэж бодов?
Манайх энэ үйлчилгээг 2016 оноос хойш олон нийтэд санал болгож байна. Монголд энэ нэр томъёо, үйлчилгээ харьцангуй шинэ зүйл. Товчхондоо коүчингийг тамирчин дасгалжуулагч байж гэмээнэ олимп, дэлхийн аварга болдогтой утга нэг. Энэхүү үйлчилгээ олон улсад нэвтрээд 20, 30 жил болчихсон.
Өнгөрсөн зууны 90-ээд оноос зах зээл өндөр хөгжсөн орнуудад нэвтэрч эхэлсэн байдаг. Товчхондоо удирдагчдыг бэлддэг хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл болохыг өндөр хөгжилтэй орнуудад аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн хэмжээний томоохон корпорациудыг амжилттай удирдаж буй бизнесийн лидерүүд Билл Гейтс, Google.com-ын өмнө нь Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрик Шмит нар коүчийн туслалцааг авч байсан гэдэг. Түүний залуу, шинэ гүйцэтгэх захирлуудад өгдөг гол зөвлөгөө нь "Та бүхэн нэн түрүүнд коүч ав" гэж хэлдэг байна.
Миний хувьд банкны салбар, олон улсын байгууллага, Монгол Улсад хэрэгждэг томоохон төсөл, хөтөлбөрүүдэд нийтдээ 20 жил удирдах ажил хийж ирсэн. Дээрх байгууллагуудад ажиллах хугацаандаа нийтдээ 7 жил АНУ, Их Британийн мундаг зөвлөхүүдээс коүчинг авч байлаа. Ажиллаж байсан олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хувьд хувийн секторт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэр аж ахуйн газраас эхлээд жижиг, дунд хэмжээний компаниудад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан. Нийтдээ 400 гаруй богино хугацааны консалтингийн төслүүдийг удирдан хэрэгжүүлж байсан хэрэг. Энэ хугацаанд ажиглагдсан зүйл бол дотоодын аж ахуйн нэгж компанийн захирлууд, удирдах ажилтнуудыг олон чиглэлээр сургах чадавхжуулах ажил асар их дутагдалтай байгааг анзаарсан л даа.
Тийм ч учраас өөрт болон бусад чадварлаг бизнесийн зөвлөхүүдэд хуримтлагдсан мэдлэг, туршлага дээр тулгуурлан 2014 оноос баялаг бүтээж байгаа хүмүүсээ чадавхжуулан жинхэнэ удирдагчдыг төрүүлэхэд хувь нэмрээ оруулахаар шийдсэн юм. CEO бусад удирдах түвшний хүмүүс өөрсдөө өсөх, дэвжих хүсэл байв ч ажлын цаг нараа хугаслахгүйгээр оновчтой сургалт авчих тийм сургалтын үйлчилгээний байгууллагууд төдийлөн байдаггүй байлаа. Тиймээс өөрийн чадаж, мэддэг зүйлсээ хуваалцъя гэж бодоод энэхүү үйлчилгээнүүдээ үзүүлж байна. Бид 2014 онд 100 цагийн хөтөлбөртэй "CEO трейниг"-ийг "Имако консалтинг", "Менежментийн холбоо"-той хамтран явуулсан юм. Үүнээс хойш бид 250 гаруй Гүйцэтгэх захирлуудыг найман удаагийн элсэлтээр төгсгөжээ. Төгссөн захирал бүр сэтгэл ханамж өндөр байдаг хэдий ч сурсан мэдлэг, ур чадвар дутаад байна. Төгсөгч захирлууд "Таны заасан зүйлүүдийг ажил дээр хэрэгжүүлэх гэхээр зарим нь сайн болж өгөхгүй байна" гэсэн. Үүнийг судлаад үзтэл, богино хугацааны сургалтын өгөөж 15-18 хувь байдаг бол коүчингэд хамрагдсан удирдах ажилтан сурсан зүйлийнхээ 88-90 хувийг ажил, амьдралдаа бодитойгоор хэрэгжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, чанартай коүчингэд хамрагдах нь богино хугацааны сургалттай харьцуулахад дөрөв дахин өндөр өгөөжтэй гэсэн үг.
Коүчингийн үйлчилгээ авснаар тухайн баг, хувь хүн ямар ямар мэдлэг, ур чадвар, боломжийг олж авдаг юм бэ?
Зах зээл өндөр хөгжсөн орнуудад ганцаарчилсан коүчинг сайн хөгжсөн орнуудад ганцаарчилсан коүчинг сайн хөгжсөн байдаг юм. Групп коүчинг хараахан сайн хөгжөөгүй юм билээ. Монголын нөхцөлд аль алиныг нь хөгжүүлэх нь үр дүнтэй болох нь туршлагаас харагдлаа. Компаниуд ч гэсэн групп коүчинг их сонирхож байгаа. Товчхондоо компанийн захирлууд "Би ганцаараа хөгжөөд байх биш удирдлагын багийнхаа гишүүдийг ч бас хөгжүүлмээр байна" гэж хэлдэг. Тиймээс групп коүчинг үзүүлж буй нь энэ юм. Коүчингийн хамгийн гол зорилго бол удирдагчдыг бэлтгэх, туршлагатай захирлуудыг илүү хүчтэй удирдагч болоход нь чиглүүлэх хөшүүрэг юм.
Өөрөөр хэлбэл, байгууллагын удирдах ажилтныг жинхэнэ удирдагч болгон төлөвшүүлэх зорилгоор олон улсад удирдагчдыг бэлддэг арга технологийг ашиглан ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр ажлынх нь орчинд мэргэжлийн өндөр түвшинд дасгалжуулна гэсэн үг. Нөгөөтэйгүүр коүчинг авсан хүний мэдлэг, ур чадвар эрс дээшлэн алсын хараа, хандлага нь өөрчлөгдөж, багаа удирдах чадамж, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэх зэрэг олон төрлийн мэдлэг, ур чадвар эрс дээшлэн алсын хараа, хандлага нь өөрчлөгдөж, багаа удирдах чадамж, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэх зэрэг олон төрлийн мэдлэг, ур чадварыг хөтөлбөрийн явцад эзэмшдэг. Тухайн компанийн онцлогоос хамаарч хөтөлбөрийн агуулга болон фокус нь өөр өөр байна. Хүн мэргэжлийн ур чадварыг сайн хичээвэл эзэмшиж болдог. Харин менежментийн зөөлөн ур чадварыг эзэмшихэд тун хэцүү. Үүнийг л бид эзэмшүүлж өгдөг юм.