GSMI
Нийтлэл

БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ БА ХӨГЖИЛ

Байгууллагын амжилт тухайн байгууллагын ажилтнуудын мэдлэг, авъяас чадвар, тэдгээрийн хөгжил, тогтвор суурьшлаас хамаарах төдийгүй тэдгээрийг оновчтой төлөвлөх, зохион байгуулах үйл ажиллагаанаас шалтгаалж байдаг. Хүн хөгжвөл хамт олон, нийгэм хөгжинө гэсэн зарчим бий. Бүхий л нөөцүүд дундаас хүний нөөц бол хөгждөг нөөц. Энэ давуу чанарыг нь байгууллагад ашиглах нь орчин үеийн хүний нөөцийн менежментийн цөм ойлголт болж байна.

Хүний нөөцийг хөгжүүлснээр байгууллагад өрсөлдөхүйц давуу тал бий болж тэр хэмжээгээр баялаг бүтээх боломж нь нэмэгдэж байдаг. Хөгжүүлэх гэдэг ойлголтыг зөвхөэ тасралтгүй сургалтаар ойлгож болохгүй. Сургалт тасралтгүй байнга хийгдсэнээрээ биш хэрхэн үр дүнтэй сургаж байгаа, үнэхээр хэрэгцээтэй хүндээ хүрч байна уу гэдгээс шалтгаалж үр дүнгээ өгөх юм. Байгууллагын төсвийн багагүй хэсгийг хуваарилж байгаа сургалтыг хэрхэн үр дүнтэй, өндөр үр ашигтай байлгах тал дээр ихээхэн анхаарах учиртай. Статистикийн ерөнхий хорооны тайланд дурдсанаар Монгол улс хүний нөөцийн зардалдаа жил бүр 1.4 их наяд төгрөг зарцуулдаг аж. Үүнээс 2.9% буюу 40 тэрбум төгрөгийг ажилчдын хөгжүүлэлт, сургалтанд зориулдаг гэнэ. Гэсэн ч 80 орчим хувь нь үр ашиггүй зарцуулагддаг гэсэн судалгааны үр дүн байдаг. Энэ нь тухайн сургалт тухайн ажилтанд хэрэгцээтэй эсэхийг судлахгүйгээр сургалтанд хамруулж байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

Байгууллагын амжилт тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, авъяас чадвар, тэдгээрийн хөгжил, тогтвор суурьшлаас хамаарах төдийгүй тэдгээрийг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, үйл ажиллагаанаас шалтгаалж байдаг. Зах зээлийн эдийн засгийн харилцааны тогтолцоонд "Хүн хөгжвөл хамт олон, нийгэм хөгжинө" гэсэн зарчим үйлчилдэг. Эдийн засгийн нөөцүүдийг байгууллагад хэрхэн үр ашигтай ашиглах вэ? гэдэг нь удирдлагын анхаарах чухал нэг байсаар байна.