GSMI
Нийтлэл

21-р ЗУУНЫ CEO ЯМАР УР ЧАДВАРУУДТАЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхийн 60 гаруй улсыг хамарсан судалгааг Харвардын Их Сургуулиас хийсэн байдаг. 21-р зууны CEO ямар ур чадваруудтай байх ёстой вэ? гэсэн судалгаа хийсэн ба энэхүү судалгаан дээр ихэнх томоохон хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчид 7-н голлох ур чадварыг CEO нараас шаардсан байдаг. Энэ 7-н ур чадварын хамгийн эхэнд нь манлайллын ур чадвар байдаг. Манлайллын ур чадвар дотроо олон хэсэгт хуваагддаг. Үүнд:

Манлайллын ур чадвар - Гүйцэтгэх ур чадвар - Стратегийн төлөвлөгөөгөө гаргаад түүнийгээ гүйцэтгэх ур чадвартай байхыг хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх удирдлагаасаа шаардаж байдаг. Алсын хараатай манлайлал - Бизнес болон компанийхаа алсыг хардаг байх.Стратегич сэтгэлгээ - 5-10 жилийн дараа компани нь хаана хүрэхийг мэддэг. Үүнийхээ дагуу компани удирддаг хүн байх.Салбарын мэдлэг чадвар - Тухайн удирдах хүн тухайн зах зээл, салбарынхаа талаар сайн мэдлэг, туршлагатай байх. Ингэснээр тухайн бизнесээ сайн авч явдаг. Тиймээс тухайн салбартаа хэр зэрэг амжилт гаргасан шалгуур үзүүлэлт томоохон байр суурийг эзэлдэг.Багаар ажиллах ур чадвар - Багаа чиглүүлэх буюу харилцааны ур чадвар. Дэлхийн шилдэг удирдагч, менежерүүдийн харилцааны ур чадвар маш өндөр байдаг. Бүх түвшний менежерүүд харилцааны ур чадварыг сайн эзэмших хэрэгтэй ба энэ талаар манай Институт ихэнх сургалтандаа заадаг. Удирдагч хүн ганцаараа бизнесийг авч явахгүй тиймээс багаар ажиллах ур чадвар чухал юм.Илтгэх ур чадвар - Өөрийн компанийн ажилчид, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө байнга илтгэл, тайлан тавих шаардлагатай байдаг. Илтгэх ур чадваргүй удирдагч хүн хурлаа зөв удирдан авч явахгүй. Энэ нь менежментийн болон удирдлагын үүрэг, функцээ тэр бүр биелүүлж чадахгүй байна гэсэн үг.Өөрчлөлтийг удирдах - Аливаа удирдагч хүн удирдлагыг хүлээн авснаар өөрчлөлтүүдийг хийж эхэлдэг. Орчин үед 1 зүйл л тогтмол байна гэж үздэг ба тэр нь өөрчлөлт өөрөө юм. Бизнесийн орчин нөхцөл болон технологийн орчин байнга маш хурдтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг хүлээн авч компани дээрээ манлайлан хэрэгжүүлж байх үүргийг орчин үеийн CEO нар хүлээн авч ажилладаг байх хэрэгтэй.Шударга, ёс зүйтэй байх - Манай монголын хувьд бизнесийн болон томоохон удирдагч нараас эхлээд ихээхэн асуудалтай байдаг. Үүнийг хэлэхээс эхлээд хэрэгжүүлдэг байх ёстой. Та компанийнхаа ажилчдын өмнө байдаг учраас бүх зүйл шударга, ёс зүйтэй явагдаж байх хэрэгтэй. Үүнээс болоод та ганц, 2 гэрээг алдах боловч цаашид компаниа тогтвортойгоор авч явах үндэслэл бий болж байгаа юм.

Автор: Ц.ОЮУНЖАРГАЛ Стратегийн зөвлөх, Удирдлагын коүч